 Тус компани нь Нинша мужийн “Пү Ли” цахилгаан хэрэгслийн ХХК-ны охин компани болох “Пү Ли Тэ” экологийн цэвэр цахилгаан эрчим хүчний компани юм. Одоо нарны зайн цахилгаан үүсгүүр, мөн түүний сэлбэг болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг шинээр нээн ашиглах судалгаа хийж, үйлдвэрлэл явуулж байна. Мөн бүтээгдэхүүнээ борлуулах, нарны зайн цахилгаан станц байгуулах зэрэг үйлчилгээ үзүүлж байна.
Манай компани нь мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрлэлийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангагдаж, орчин үеийн шинэ технологиор олон улсын стандартын дагуу Mono талст болон Poly талстын нарны зайн цахилгаан үүсгүүрийг үйлдвэрлэж байна. Одоогоор жилд 40МВТ-ийн нарны зай үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 25МВТ-ийн нарны зай үйлдвэрлэж байна.
Энэхүү бүтээгдэхүүн нь өндөр хүчин чадалтай, хэрэглэхэд найдвартай, удаан хэрэглээтэй зэрэг олон давуу талтай юм.
Одоо тус компани нь “Чанартай нарны зайг ард иргэдэд хүргэнэ” гэсэн зорилготой ажиллаж байна. |